Дуучин Леди Гага попын хаан Майкл Жексоны хувцасны шүүгээг эзэмших эрхтэй болжээ.
Өнгөрөгч ням гаригт Леди Гага Беверли Хилз дэх Жулиений танхимд явагдсан дуудлага худалдаанаас Жексоны 55 ширхэг хувцас, эд хогшлыг үнэ хаялцан авчээ.
“Bad” клипэн дээр өмсч байсан хүрэм 150 мянган евро, болор шигтгээтэй бээлий нь тус бүр 62 мянган еврогийн үнэ хүрсэн юм.
Гага Твиттер хуудсандаа "Жексоныг хайрлаж хүндэлдэг хүний хувьд эдгээр эд зүйлсийг нандигнан хадгалах болно. Түүний уран бүтээл фэнүүдийнх нь хувьд мөнх юм" хэмээжээ.
Тэрээр удахгүй өөрийн MJ хэмээх музей нээх бодолтой байгаа бөгөөд музейдээ худалдан авсан эдгээр зүйлсээ байршуулах гэнэ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )