Египетчүүдийн эсэргүүцэл ширүүссээр байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 05

Египетэд 100 мянга гаруй хүн Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн эсрэг жагсаалд нэгдэж байна. Каир хотод жагсагчид ерөнхийлөгчийг ордныг бүслэн, түүнийг огцрохыг шаардаж байна. Аюулгүй байдлын албаныхан жагсагчидтай мөргөлдөхөд хүрч, хэдэн арван хүн бэртэж гэмтсэн аж. Харин мөргөлдөөн эхлэх үеэр Мурси ордноо орхин явжээ.

Хэдэн зуун хүн ордны ёслолын хаалганы дэргэд зогсон, сүүлийн хоёр долоо хоног шинэ фараон гэж нэрлэгдээд байгаа Мурсиг чөлөөлөгдөхийг шаардаж байна. 2011 оны хоёрдугаар сард эндээс Мубарак зугтаж байсан билээ. Одоо харин Мурси харуул хамгаалалтаар бүслүүлэн түүнийг орхиж байна. Хэдхэн сарын өмнө сонгогдсон Ойрхи Дорнодын хамгийн том орны удирдагч нөхцөл байдал намжтал гэртээ харихаар явсан аж. Гэвч эсэргүүцлийн байдал цаг өнгөрөх тутам улам ширүүсч буй бололтой.

“Шүүхийн системийг хумин хязгаарлаж байгаа шинэ Үндсэн хуулийн зарим заалтуудыг хүчингүй болгохыг уриалж, бид Дээд шүүхийн гишүүдийн шаардлагатай нэгдэж байна” хэмээн Александрии хотын шүүхийн байрны гадаа эсэргүүцэн жагсаж буй Бассед Али өгүүлжээ.

“Эсэргүүцлээ илэрхийлэх үүднээс 23 сонины газар ажлаа зогсоолоо. Маргаашнаас гол хэдэн телесувгууд хаагдсанаар хүмүүс зөвхөн хар дэлгэц харах болно. Энэ бол египетийн ард түмний эрхийг боогдуулж байгаа “Ах дүү-мусульманчуудыг” эсэргүүцэж буй хэлбэр” хэмээн Египетийн сэтгүүлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Гамаль Фахми ярьсан байна.

Мурсиг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хоорондын зөрчил хором тутамд хүрээгээ тэлэн, иргэний мөргөлдөөнд шилжихэд ойрхон болсон аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top