Челябинскт зорчигч тээврийн микро автобус том усан сангийн дээгүүр барьсан гүүрний хашлагыг нэвт дайран доошоо ниссэн аж. Ингээд мөсөн дээр унан цөмөрч, ус руу живж эхэлсэн байна.
Уг ослыг гүүрэн дээр байрлуулсан видео ажиглалтын камер бичиж авчээ.
Зорчигчдын өгүүлснээр, тэдэнтэй хамт сууж явсан нэгэн залуу машины цонхыг хагалан, хүмүүсийг живж буй машинаас ганцаараа самбаачлан татаж гаргасан аж. Түүний ачаар энэхүү осол хохирогчгүй үлдсэн байна.
Ослын газраас явчихсан үл таних аврагчийг хайж олон шагнахаар болжээ. Мужийн онцгой байдлын газраас орон нутггийн телевизээр дамжуулан түүнд хандсан байна.
Харин машины жолоочийн хувьд хууль сахиулах байгууллагын зүгээс нэлээн ноцтой асуудалтай тулгарах бололтой. Тэнд байсан хүмүүсийн мэдэгдсэнээр, уг жолооч машин барьж явах үедээ үүрэглэн унтаж уг ослыг гаргасан аж. Тэрээр осол тохиолдонгуут машинаасаа харайн бууж, зорчигчдодоо туслах санаачлага огт гаргаагүй байна. Энэ этгээд Тажикстаны иргэн бөгөөд зорчигч тээврийн жолоочоор ердөө л хоёрхон сар ажиллаж байжээ.
Хүмүүсийг аварсан зоригт эр Челябинскийн нэгэн их сургуулийн оюутан бөгөөд аав нь утсаар ярьж мэдэгдсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )