АНУ-ын экс-ерөнхийлөгчид, тэдний гэр бүл насан туршдаа хамгаалуулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 06

АНУ-ын экс-ерөнхийлөгчид болон тэдний эхнэрүүд насан туршдаа Хамгаалалтын албаар үйлчлүүлэх эрхтэй болжээ. Энэ тухай хуулийн төслийг Конгрессийн гишүүдийн Лхагва гаригийн хуралдаанаар дэмжсэн байна.

Ийм хууль өмнө нь АНУ-д үйлчилж байсан боловч сүүлд 1997 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш сонгогдсон ерөнхийлөгчид 10 жил хамгаалуулахаар өөрчлөгдсөн байсан аж.

“Мөнгө хэмнэх талаар ярих хэрэггүй. Бид одоогийн үйлчилж буй хязгаарыг хүчингүй болгохын тулд зөвхөн ямар нэгэн эмгэнэлт явдал тохиолдсоны дараа ярих ёсгүй” хэмээн хуулийн төслийн хамтран санаачлагч, ардчилагч Роберт Скотт өгүүлсэн ба түүнийг бүгд найрамдахч Трей Гауди дэмжин “дэлхий ертөнц 1990 оны үетэй харьцуулахад эрс өөрчлөгдсөн. Иймд аюулгүй байдлын хангалт америкийн засгийн газрын үндсэн зорилго болж байна” хэмээн өгүүлжээ.

“Жорж Буш, Барак Обама нар харьцангуй залуу хүмүүс. Улс орныхоо сайн сайхны төлөө бүхий л хүчээрээ зүтгэсэн эдгээр хүмүүсийг насан туршид нь хамгаалалтад авах асуудал нэг их сүрхий тансаглуулсан зүйл биш гэж бодож байна” хэмээн Гауди нэмж хэлсэн байна.

Шинэ хуулийн төслийн дагуу экс-төрийн тэргүүнүүдийн үр хүүхдэд хүртэл хууль үйлчлэхээр өөрчлөгдөхөөр тусаж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top