Хойд Солонгосын пуужинг угтуулан гурван сөнөөгч хөлөг илгээв

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 06

Япон улс алсын тусгалын SM-3 зенитийн пуужин бүхий Aegis системийн удирдлагатай гурван сөнөөгч хөлгийг ирэх долоо хоногт хөөргөх Хойд Солонгосын пуужинг угтуулан илгээжээ. “Меко”, “Конго”, “Текай” хэмээх сөнөөгч хөлгүүд өнөө өглөө Нагасаки арлын Сасэбо боомтоос Зүүн-Хятадын болон Япон тэнгисийг чиглэн хөдөллөө.

Байлдааны хөлгүүдийн үүрэг нь Хойд Солонгосын пуужингийн нислэгийн чиглэлийг хянан, Японы газар нутагт унахаар бол шууд устгах явдал юм. Сөнөөгч хөлгүүд дээр байрлуулсан зенитийн пуужингууд нь агаар мандлыг нэвтлэн баллистик пуужингуудыг устгах чадалтай аж.

Түүнээс гадна өнөөдөр японы өмнө зүгийн арлууд болох Мияко, Исигаки дээр хамгаалалтын чиг үүрэг бүхий Patroit хэмээх зенитийн комплексийг байршуулж байна.  Учир нь эдгээр арлуудын дундуур Хойд Солонгосын пуужин нисэх чиглэлтэй байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top