Австралийн Ньюкасле хотод цагдаагийнхан болон аврагчид нэгэн сургуулийн багш, сурагчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ. Учир нь, 11 настай сурагч охин хичээл дээрээ Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тэсрэх бөмбөг авчирсан аж.
Сурагчид АНУ болон Австралид өргөн зохиогддог show and tell практик хичээлд зориулан гэрээсээ өөрт таалагддаг эд зүйл авчран, ангийнхандаа үзүүлж тайлбарлах ёстой байжээ. Энэ нь сурагчдын олон нийтийн өмнө илтгэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгал ажил аж.
Охин гэрийнхээ цуглуулганд байдаг үе дамжиж ирсэн уг зүйлийг ангидаа авчран, хүүхдүүдэд танилцуулж байх үед багшид сэжиг төрөн сургуулийн захиргаанд мэдэгдэж, цагдаа аврагчдыг дуудсан байна.
Мэргэжилтнүүд нөхцөл байдалд үнэлгээ хийн, Мейфелд сургуулийн 500 орчим сурагч, багш нарыг холдуулжээ. Хэргийн газарт ирсэн саперчид тэсрэх бөмбөгийн гогцоог аль эрт авч хаясан ч тэсрэх бодисууд нь дотроо байгааг тогтоосон байна. Иймд уг бөмбөгийг шалан дээр алдаж унагах тохиолдолд нэлээн ноцтой зүйл болохоор байжээ.
Энэхүү санамсаргүй явдал бяцхан охиныг шоконд оруулсан аж. Тэрээр өөрийнх нь авчирсан зүйлээс болж ийм их уршиг учирна гэж огтхон ч төсөөлөөгүй учраас охин ихэд гэмшсэн байна.
Хэв журам сахиулагчдын зүгээс ард иргэдэд хандан, сэжигтэй зүйлстэй тааралдвал цагдаад яаралтай мэдэгдэж байхыг хүсчээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )