Өнөөдөр Шинэ Зеландад Оклендын ойролцоох Хобсонвилл хотод гэнэт хүчтэй хар салхи дэгдэн тавхан минутын дараа намдсан боловч 3 хүн амь үрэгдэн, 10 хүн сураггүй алга болсон байна.
Амь үрэгдэгсдийн хоёр нь машинтай явж байгаад шуурганы улмаас нурсан бетон хананд даруулсан ба гурав дахь хүн яаж амь үрэгдсэн нь одоогоор тодорхойгүй байна.
Аврагчид алга болсон хүмүүсийг хайж байгаа аж. Мөн хоромхон зуурын хүчтэй салхины уршгаар олон арван мод үндсээрээ мултарч, 150 гаруй байшин эвдэрч хэмхэрсэн байна. Хүмүүсийн ярьж буйгаар, хүчтэй хуй салхи гэнэт босон, гэнэт алга болсон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )