Москвад 8-13 насны 450 орчим бяцхан охидыг интернетээр танилцан хуурч мэхэлсэн 29 настай гаж донтныг баривчилсан байна.
Түүний гэрт нэгжлэг явуулах үед гэмт үйлдлийг нь батлах эд мөрийн баримтууд олдсон аж.
Уг этгээд охидтой интернетээр танилцахдаа өөрийгөө эмэгтэй хүн хэмээн танилцуулж, сэтгүүлд зориулж хөөрхөн охидын зураг авах хэрэгтэй байна хэмээн худлаа ярьдаг байжээ. Ингээд охидыг вебкамерын өмнө нүцгэлэхийг шаардан, татгалзахаар нь сүрдүүлдэг байсан аж.
Эдгээр 450 бяцхан охидыг зөвхөн нүцгэлээд зогсохгүй, камерын өмнө элдэв ёс бус хөдөлгөөн хийлгэн бичиж авдаг байсан аж. Цагдаагийнхан баримт нотолгоо болгон компьютероос нь файлууд авахад уг гаж донтон охидын овог нэрийг бичин, тусгай хавтсанд нямбайлан хийсэн байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )