Камчаткийн хойгт оргилж буй Плоский Толбачик галт уулын зүг очиж буй адал явдал, хэрэгт дуртай жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс аврагчид тийшээ яаравчлан хүрсэн байна. Жуулчдын ганц нь ч тэр зүг явах маршрут бүртгүүлээгүй атал ойрын амралтын өдрүүдээр таван групп хүмүүс галт уул руу сонирхохоор очсон аж.
Онцгой байдлын албаны ажилтнууд Козыревск суурингаас галт уул руу явдаг зам дээр жижүүрлэж байна. Энэ чиглэлээр л адал явдал сонирхогчид цуврах магадлалтай аж. Аврагчид анхааруулга самбар байршуулан, урсаж буй лав руу хэт ойртохоос сэргийлж байна.
Галт уулын орчимд лав урсан, хорт хий, нурам цацаж байгаа нь хүмүүст аюултай ба техник төхөөрөмжийг ч эвдлэх боломжтой аж.
Плоский Толбачик арваннэгдүгээр сарын 27-нд 36 жилийн дараа “сэрсэн” билээ. Толбачинскийн хөндийд шингэн лав урсгаж буй хоёр идэвхтэй төвтэй, уртаараа 5 км орчим ангал үүсчээ. Лавын урсгал уртаараа 13 км хүрч, 12-13 кв.м талбайг хамраад байгаа аж. Энэхүү хэсэг талбайд таван метр хүртэл өндөртэй, мянган градусын халуун галан ханууд бий болжээ. Галт уулын оргилолтод байнгын хяналт тавьж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )