Афины төв гудамжинд олон зуун хүмүүс хууль сахиулагчдын балмад үйлдлийг эсэргүүцэн жагсаал хийжээ.
Энэхүү ажиллагаа нь 2008 оны арванхоёрдугаар сард нэгэн жагсаалын үеэр цагдаагийн ажилтан өсвөр насны хүүг буудан хороосон эмгэнэлт үйл явдлын ойд зориулагдсан аж.
Уг явдлаас хойш хоёр жилийн дараа хүүг буудсан цагдаагийн офицерт бүх насаар нь хорих ял оноосон боловч энэ нь грекийн нийслэлийн оршин суугчдыг төдийлөн тайтгаруулж чадаагүй бололтой. Жагсагчид энэ удаад хууль сахиулагчдын зүг мөн л чулуу, шатдаг шингэнтэй лонх шидэж, замбараагүй байдал үүсгэсэн байна.
Цагдаа нар тэднийг бороохой, нулимс асгаруулах хий ашиглан хөөж тараахаас аргагүйд хүрчээ. Уг замбараагүйтлийг зохион байгуулсан зарим хүмүүсийг баривчилсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )