Барак Обама төв гацуурын гэрлийг асаалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 07

Вашингтон хотод АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эхнэр, хоёр охины хамт Зул сарын баярын гол гацуурын гэрлийг асаалаа. Энэхүү уламжлал 1923 онд америкийн 30 дахь ерөнхийлөгч Калвин Кулижээр эхэлж байсан ба энэ жил 90 дэх удаагийн ойн арга хэмжээ тохиож байна.

Цагаан ордноос хоёр метрийн зайд Эллипс хэмээх нугад орших найман метр өндөр гоёмсог гацуурын эргэн тойронд америкийн газар нутгууд болон мужуудын нэр бүхий 58 зулзаган гацуур байгаа аж.

Ерөнхийлөгчийг гэрэл асаахад шоу-бизнесийн одод, рок-хөгжимчид, мөн Дотоод хэргийн сайд Кен Салазар тусалсан байна. АНУ-д түүний ажил үүрэгт байгалийн баялаг, ой мод хамаардаг тул Цагаан ордны дэргэдэх гацуурууд ч түүний мэдлийнх аж.

Эллипст байх төв гацуур бас хөөрхөн түүхтэй аж. 23 жил энд ургаж байсан гол гацуур хоёр жилийн өмнө хар шуурганд өртөн хугарч, түүний оронд өөр гацуур суулгасан боловч жил хагасын дараа “үхсэн” тул одоогийн энэ цэнхэр гацуурыг Колорадо мужаас хайж олон, хоёр сарын өмнө Вашингтоны хөрсөнд суулгасан байна.

“Тэр Сэнди шуургыг давж чадсан, хүчирхэг мод” хэмээн Обама онцлон өгүүлжээ. Тэрээр одоог хүртэл хар шуурганд өртөгсдөд тусламж хэрэгтэй байгаа ба Зул сарын баярын бэлэг болгон тэдэнд өгөөмөр гараа сунгахыг ерөнхийлөгч ард иргэдээсээ хүссэн байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top