Хаан ширээ залгамжлагчдийн дотроос хааны титмийг хамгийн удаан хугацаанд хүлээсэн нь хунтайж Чарльз болсон тухай хунтайжийн өргөөний албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. Үүнээс өмнө хаан Эдуард УП 59 жил хоёр сар 13 өдөр хүлээсний эцэст хаан ширээнд заларч байжээ. 1952 оны хоёрдугаар сарын 6-нд хунтайж Чарльз өөрийнх нь ээж, Их Британийн одоогийн хатан хаан хоёрдугаар Елизаветаг хаан ширээнд суух үед буюу 3 настай байхдаа угсаа залгамжлагч болсон анхны хүн юм. Тэрбээр 9 настайдаа Уэльсийн хунтайжид өргөмжлөгдөж байжээ. Харин Эдуард УП Их Британийн ирээдүйн хаан Чарльзаас ялгаатай нь төрөнгүүтээ л хаан ширээ залгамжлагч болж байжээ. Учир нь түүний ээж хатан хаан Виктория тухайн үед хаан ширээнд сууж байсан юм. Эдуард 1901 оны нэгдүгээр сарын 22-нд ээжийгээ нас барсны дараа хаан ширээнд заларчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )