Японд хүчтэй газар хөдлөлт болжээ. Японы Үндэсний цаг уурын газраас цунамийн түгшүүр зарласан байна. Эргийн ойролцоох бүсээс яаралтай холдохыг бүх ард иргэддээ уриалжээ.
Газар хөдлөлтийн үеэр Токио хотод хана, мебелийн доргилт мэдрэгдсэн аж.
Хонсю арлын зүүн хойд зүгийн Мияги аралд 7,3 баллын хүчтэй газар хөдлөлт болсон ба нэг метр орчим өндөртэй цунами энэ арал руу дөхөж байна. Цаг уурын удирдах газраас цунамийн өндөр нэмэгдэж болзошгүйг анхааруулж байна.
Газар хөдлөлтийн гол хүч Мияги арлаас зүүн зүгт хэдэн зуун км-т таарсан ба голомт нь гүндээ 10 км байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )