Зөвхөн сахилгагүй жаалууд л багш нар болон үе тэнгийнхэнтэйгээ зүй бус харьцдаг хэмээн бодвол эндүүрэл аж. Хүндэт сурган хүмүүжүүлэгчид хүртэл шавь нараа доромжлох явдал гардаг байна.
Америкийн Нью-Мексико мужийн нэгэн сургуулийн багш нар хараагүй, сохор сурагчтай зүй бусаар харьцжээ. 6 настай, хоёрдугаар ангийн хараагүй сурагчийг тэд хөлнөөс нь чирээд явж байгаа бичлэг интернетэд тавигдсаны дараа тэднийг ажлаас нь халсан аж.
Сэтгүүлчид нэрийг нь дурдахыг хүсээгүй багш эмэгтэйн өгүүлснээр, тэрхүү сурагч хажуугийн анги руу хамт орохыг хүстэл үгэнд нь орохгүй зөрүүдлээд байхаар нь хүч хэрэглэсэн гэжээ. Багш хэдийгээр хүүхдэд ямар нэгэн хор хохирол учруулахыг хүсээгүй гэж байгаа боловч уг бичлэгийг үзсэн цагдаагийнхан яавч байж боломгүй үйлдэл хэмээн дүгнэж байгаа аж.
Зөвхөн тэр багш эмэгтэйг буруутгаад зогсохгүй, түүнд туслалцсан хамт ажиллагсдыг мөн буруутгасан байна. Тэдний нэг нь хүүг шалан дээгүүр хамт чирэлцэн, нөгөө нь ардаас нь огт тоосон шинжгүй явж байсан аж.
Гэвч сохор хүүгийн эцэг эх багш нарт гомдол гаргахыг хүсээгүй гэнэ. Харин энэхүү явдлын дараа бяцхан хүү толгой нь өвдөж байгаа талаар сургуулийн эмчдээ хэлтэл, яагаа ч үгүй, зүв зүгээр байна хэмээн тоогоогүй аж.
Хэдийгээр хүүгийн эцэг эх гомдолгүй гэсэн ч эрх баригчдын зүгээс тэдгээр багш нарт арга хэмжээ авах ёстой гэж үзсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 2 )
Hujaa*****
Hvmvvs dendvv muuhai yma araij dee hvn hvndee hairtai bdag bzdee aygvv bl*****bga da