Хосни Мубаракийн дэглэмийг унагахад чухал үүрэг гүйцэтгэн, хувьсгалын өлгий хот хэмээн нэрлэгдсэн Эль-Махаллят-эль-Кубра хотыг сөрөг хүчнийхэн эзэлсэн байна.
Каираас хойд зүгт 100 км-т орших, 450 мянган оршин суугчтай энэхүү хотод 2009 онд сөрөг хүчний “Дөрөвдүгээр сарын 6 хөдөлгөөн” анх үүсч засгийн газрын эсрэг тэмцэж эхэлсэн билээ.
Баасан гаригт 5 мянга гаруй хүнтэй жагсагчид хотын захиргааны байрыг эзлэн авч, египетийн нэгдсэн сөрөг хүчний “Үндэстнээ аврах фронт”-ын дарцагийг өлгөсөн байна.
Хувьсгалт зөвлөлийнхөн өөрсдийн олон нийтийн сүлжээний хуудсууд дээр Эль-Махаллят-эль-Кубра хотыг Гарби мужаас салган, тусгаар эрх олгосныг тунхаглан, өөртөө хэмжээгүй их эрх мэдэл олгоод байгаа Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн санаачлагыг эсэргүүцсэний тэмдэг болгон, уг хотыг Египетээс салган тусгаарлана хэмээн мэдэгджээ. Мөн босогчид өөрсдийн ерөнхийлөгчийн зөвлөлөө байгуулж эхлээд байгаа тухай зарласан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )