2002 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолтод тунаж байсан Бразил, Германы шигшээ багууд байгалийн гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд туслах буяны тоглолт хийхээр болсон тухай АП агентлаг мэдээлжээ. Бразилийн шилдэг хөлбөмбөгчин Кафу 2022 оны дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулагч орон болох Катарт энэ оны 12 дугаар сард айлчлах үеэр ийм шийдвэр гарчээ. Буяны тоглолтод оролцогчдын хэн нь ч талбайд гарсны хөлс авахгүй тухай “Пентакампеонов” багийн ахлагч байсан Кафу ярьсан байна. 2002 онд дэлхийн аваргын цом хүртсэн Бразилийн шигшээ баг өнгөрсөн сард Грозный хотноо Чечений Ерөнхийлөгч Рамзан Кадыровын бүрдүүлсэн баг болох “Терек” клубтэй нөхөрсөг тоглолт хийсэн ажээ. Тоглолтод 6:4 онооны харьцаатайгаар Бразилийн шигшээ баг ялсан байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ
Сэтгэгдэл ( 0 )