Канадын Гадаад харилцааны яамнаас Сири улсын газар нутагт буй өөрийн орны иргэдийг нэн даруй тус улсыг орхиж явахыг уриаллаа.
Арабын энэхүү орон дахь цус урсгасан тулаан улам ширүүсэн, канадчуудын амь насанд аюул заналхийлж байна хэмээн Ням гаригт гаргасан баримт бичигт дурджээ.
Сирийг орхиж явах асуудал улам хүндэрсээр байгаа аж. Дамаскт олон нисэх компаниуд нислэг үйлдэхгүй байгаа, мөн олон улсын нисэх буудлын ойролцоо засгийн газрын цэргүүд болон сөрөг хүчний дайчдын хооронд ширүүн мөргөлдөөн өрнөсөөр байна.
Машинаар Сирийн газар нутгаас гарахаар бол Иордан юм уу Туркээр дамжих, Ливанд мөн аюултай учраас тийшээ зүглэх хэрэггүй хэмээн яамны зүгээс иргэддээ анхааруулсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )