Филиппинд газар хөдлөв

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 10

Даваа гаригт Филиппиний өмнө зүгт 5,6 баллын хүчтэй газар хөдөллөө хэмээн АНУ-ын Геологийн албаны сайтад мэдээлжээ.

Газар хөдлөлийн гол хүч Мати хотоос өмнө зүгт 26 км, Минданао арлын эрэгт таарсан ба голомт нь гүндээ 56 км байжээ.

Сүйрэл хохирлын талаар одоогоор мэдээлэл байхгүй ба цунамийн аюулын талаар сэрэмжлүүлэг өгөөгүй байна.

Минданао арлынхан өнгөрөх долоо хоногт Филиппинийг дайрсан “Пабло” хар салхины хор уршгийг арилгахаар хичээж байгаа бөгөөд эрх баригчдын зүгээс мэдэгдэж буйгаар, энэ хар салхины уршгаар 5 сая гаруй хүн хохирол амсаж, 420 хүн амь үрэгдэн, 3 мянга гаруй байшин бүтэн сүйрсэн аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top