Мексик-америкийн алдартай дуучин Женни Риверагийн суусан онгоц дохиоллын системээс алга болсон ба эрлийн багийнхан уг онгоцыг сүйрснийг олсон байна. Хөлгийн бүхээгт хоёр нисэгчтэй нийлээд долоон хүн явсан ба бүгд амь үрэгдсэн хэмээн Мексикийн тээврийн сайд Херардо Руис Эспарса телевизээр мэдэгдсэн аж.
Learjet 25 загварын багавтар хувийн онгоц Мексикийн зүүн хойд зүгийн Нуэво-Леон мужид Ням гаригт шилжих шөнө алга болсон байна. Сүйрсэн онгоцны хэсгүүд энэ мужийн Итурбиде районд олджээ.
Женни Ривера мексик гаралтай цөөн дуучдын нэг бөгөөд Мексик болон АНУ-д нэрд гарсан билээ. Түүний тоглолтын танхимууд үзэгчдээр байнга дүүрэн байдаг ба 15 сая гаруй бичлэгээ борлуулсан аж. Ривера Монтеррейд тоглолт хийсний дараа Мехикогийн ойролцоох Толукуд тоглохоор нисэж явжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )