Рихтерийн шатлалаар 7,4 ба 5,1 баллын хүчтэй газар хөдлөлтүүд Индонезийн зүүн хэсэгт боллоо хэмээн РИА Новости мэдээлсэн байна.
АНУ-ын Геологийн албанаас өмнө нь анхны арай хүчтэй 7,2 баллын газар хөдлөлтийн талаар мэдээлж байсан билээ.
Хоёр газар хөдлөлтийн гол хүч Молуккскийн арлуудаас зүүн өмнө зүгт 180 км, голомт нь гүндээ Банда тэнгисийн гадаргуугаас 170, 164 км гүнд болжээ.
Гарз хохирлын талаар одоогоор мэдээ орж ирээгүй байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )