Үл мэдэх этгээдүүд жагсагчдыг бууджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 11

Египетийн Ерөнхийлөгч Мухаммед Мурсигийн улс төрийн бодлогыг эсэргүүцэн, нийслэлийн төв талбай Тахрирт байрлаж байсан сөрөг хүчнийхний хуаран руу үл мэдэх этгээдүүд довтолсон байна.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж буйгаар, жагсагчдын ойролцоо байсан гудамжуудаас 30 гаруй хүмүүс гарч ирэн тэдэн рүү ангийн зориулалтын буугаар эмх замбараагүй гал нээсэн аж. Жагсагчид мөн хариуд нь шатдаг шингэнтэй лонх, чулуугаар нүүлгэсэн байна. Довтлогсод гэнэт, хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болцгоожээ.

“Аль-Ахрам” сонины мэдээлснээр, мөргөлдөөний үед 16 жагсагч гэмтэж шархадсан ба тэдэнд газар дээр нь хээрийн эмнэлгийн сайн дурын эмч нар анхны тусламж үзүүлсэн байна. 5 шархтныг ойролцоох эмнэлэгт хүргэжээ.

Тахрир талбай руу довтолсон энэхүү халдлагаас хойш нөхөрлөлийн бүлгүүд ээлжээр жижүүрлэн, талбай руу орж гарах гарцуудыг хаасан байна. Төрийн тэргүүнийг эсэргүүцэгчид энэхүү халдлагыг “Мусульманы ах дүү нар” байгууллагаас зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top