Краснодарын хязгаарт болсон газар хөдлөлтөөр нурж сүйрсэн, бэртэж гэмтсэн тохиолдол гарсангүй хэмээн Оросын онцгой байдлын албанаас мэдээлжээ.
Газар хөдлөлт өнгөрөх шөнө манай цагаар 00:56 цагт болсон аж. Рихтерийн шатлалаар 4,8 баллын хүчтэй болж өнгөрсөн уг газар хөдлөлийн гол хүч Новороссийскоос баруун хойд зүгт 34 км, голомт нь гүндээ 10 км байжээ.
Газар доорхи түлхэлтийн хүч Анап, Краснодар, Крымск, Новороссийск, Геленжик зэрэг хотуудад мэдрэгдсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )