НАНО технологийн экспортоор АНУ тэргүүлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22

Нью-Йорк хотод гуравдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан НҮБ-ын “2010 оны нано технологийн бүтээгдэхүүний эдийн засгийн үр өгөөжийг дүгнэх хурал”-аар Хятад улс нано технологийн бүтээгдэхүүний экспортоор сүүлийн жилүүдэд тэргүүлж буйг зарлав. 2010 онд Хятад улсын нано технологийн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нийт 84 тэрбум 800 сая ам.долларт хүрч, бүх дэлхийн зах зээлийн 20.8 хувийг ханган, дэлхийд тэргүүлэгч болж чаджээ. Удаах байрт АНУ 35 тэрбум ам.долларын экспортоор жагссан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top