Мали улсын Ерөнхий сайд баривчлагдав

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 11

Мали улсыг орхиж явах оролдлого хийсэн тус улсын Засгийн газрын тэргүүн Модибо Диарра баривчлагдсан байна.

Түүнийг Франц руу нисэх гэж байхад нь цэргийнхэн баривчилсан аж.

“Улс эх оронд сүйрлийн хэмжээний дарамт учруулсан Диаррагийн үйлдлүүд нь аюулыг дагуулж байна” хэмээн цэргийнхний төлөөлөгч Бакари Марико өгүүлжээ.

Тэрээр Диарра нутгийн оршин суугчдад зориулж радио илтгэл бэлдсэн байсныг хүчнийхэн сэтгүүлчдээс хуурцгийг нь хурааж авсан аж.

Мали дахь улс төрийн хямралын улмаас тус орны хойд зүг “Аль-Каидын” талынхны хяналтанд орсон байна. Бүс нутагт хурцадмал байдал үүсгэхгүйн тулд Африкийн холбоо болж буй үйл явдалд оролцохоос аргагүйд хүрээд байгаа аж.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top