Сирийн сөрөг хүчний эвслийг ард түмний хууль ёсны төлөөлөл гэж АНУ үзжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 12

Сирийн сөрөг хүчнүүд болон хувьсгалт бүлгүүдээс бүрдсэн Үндэсний эвслийг Сирийн ард түмний хууль ёсны төлөөлөл мөн хэмээн АНУ хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай Ерөнхийлөгч Барак Обама ABC телекомпанид ярилцлага өгөхдөө өгүүлсэн байна.

Тэрээр энэхүү эвсэл нь сиричүүдийн олонхийн ашиг сонирхлыг илэрхийлсэн хангалттай олон бүлгүүдийг өөртөө нэгтгэсэн хэмээн тайлбарлажээ. Мөн АНУ-ын энэ шийдвэр нь Арабын тус орны засгийн эрх мэдлээс Башар Асадыг зайлуулахад “томоохон алхам” болно хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top