Өвөрмонгол далайд гарцтай болно

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 22


ӨМӨЗО нь Тэньжин боомтын ойролцоох Бохай тэнгисийн эрэгт өөрийн далайн гарц боомтыг байгуулж, бүс нийгмийн хамтын ажиллагаа болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагаа, бизнесийн нээлттэй бодлого хэрэгжүүлэх хүрээгээ өргөтгөх тухай гэрээ Хэбэй мужийн Засгийн газартай хийлээ гэж Синьхуа агентлаг мэдээллээ. Өнгөрсөн өдрүүдэд ӨМӨЗО-ны Засгийн газар болон Хэбэй мужийн Засгийн газар Шы Зяжуан хотноо “Далайн боомтод Өвөрмонголын аж үйлдвэрийн парк байгуулах, түүнчлэн далайн боомтын бүтээн байгуулах тухай хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна. Тус хэлэлцээрийн дагуу Хэбэй муж нь Таншань хотын Бохай тэнгисийн эрэг дэх 10 км хавтгай дөрвөлжин газар нутгийг Өвөрмонголд  шилжүүлэн өгчээ. Цаашид Өвөрмонгол нь ОХУ, Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засгийн чадавхтай аж ахуйн нэгжүүдийг гадаадын ашигт малтмал, уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг дэмжих, ялангуяа Манжуур, Эрээн зэрэг томоохон боомт хотуудад үндэсний эдийн засгийн нээлттэй чөлөөт бүс байгуулж, татварын хөнгөлөлттэй логистикийн төвийг байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ мэдээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top