Хойд Солонгосын Мэдээллийн төв агентлагаас пуужин хөөргөлт амжилттай болж, “Кванменсон-3” хиймэл дагуулын хоёр дахь хувилбар “Ынха-3” пуужин-зөөвөрлөгчийн тусламжтайгаар сансрын тойрог замд орж чадлаа хэмээн мэдэгджээ.
Өнөө өглөө манайхаар 08:51 цагт Хойд Солонгос алсын тусгалт пуужингаа тус орны баруун хойд зүгт орших сансрын буудлаас хөөргөлөө хэмээн мэдээлж байсан билээ.
Хөөрснөөс хойш 10 минутын дараа төлөвлөсөн ёсоор пуужин-зөөвөрлөгчийн эхний хэсэг салж Шар тэнгист унасан бол, нэг минутын дараа пуужингийн хэсгүүд Дорнод-Хятадын тэнгист, гурав дахь нь Филиппинээс 300 км-т Номхон далайд унасан байна.
Пуужингийн нислэгийн чиглэл японы Окинава арал дээгүүр өнгөрсөн боловч ямар нэгэн хор хохирол учруулаагүй аж. Токиогоос мэдээлснээр, японы цэргийн хүчнийхэн хэдийгээр цохилт өгөхөд бэлэн байсан ч тийм үйлдэл хийгээгүй гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )