Google компанийн шинэ лого зохиох уралдааны ялагчаар Белгородын 8 настай хүү Петя Алексеев тодорчээ. Түүний “дудл” (компани баярын логогоо ингэж нэрлэсэн аж) хамгийн бага насны ангилалд ирсэн таван мянган зурагнаас шалгарч, Оросын хайлтын системийн гол хуудсанд тавигдсан байна.
“Google-д зориулсан Дудл” уралдаан 6-17 насны сурагчдын дунд есдүгээр сарын 14-нд зарлагдсан аж. Шалгаруулалтыг мэргэжлийн зураачид мөн онлайн санал авах замаар явуулсан байна.
Уралдааны ялагч Петр Алексеев Google-ээс планшет компьютер шагналд аван, эцэг эхийн хамт Сан-Франциско явж Google-ийн төв байранд зочлох эрхтэй болжээ. Мөн Петийн сурдаг сургуулийн компьютерийн кабинетад шинэ тоног төхөөрөмж бэлэглэсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )