Өнөөдөр 12.12.12 өдөр “бэби-бум” болж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 12

Ихэнх хүмүүс тооны давхцалд ач холбогдол өгдөг нь нууц биш. Ийм ч учраас хүмүүс гэр бүл болох болон янз бүрийн чухал өдрүүдээ лам, үзмэрч дээр очиж, өдөр судраа үзүүлж байж эхлүүлдэг. Тэгвэл өнөөдөр 2012 оны 12 сарын 12-ны өдөр хүүхдээ төрүүлэх хүсэлтэй эхчүүд олон байгаа аж.

Жишээ нь, кесарева хагалгаагаар төрөх эхчүүд эмч нартайгаа урьдчилан тохирч, өнөөдрийн энэхүү билэг дэмбэрэлтэй өдөр хүүхэд нь хорвоод мэндлээсэй хэмээн хүсэж бөөн юм болж байгаа бололтой. Мөн кесарево хийлгэх шаардлагагүй хүүхнүүд ч энэ өдрөөс болж хагалгаанд орно хэмээн эмч нарыг шаналгаж байгаа гэнэ.

Европчууд энэхүү 12.12.2012 тоонд ихээхэн ач холбогдол өгч, төрөх газруудын дараалал асар ихсэн, өндөр үнээр кесарево хийлгэхээр оочерлож байгаа аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top