Жастин Биберийн орос фэнүүдэд баяртай мэдээ иржээ.
Канадын алдарт дуучин хүү анх удаа Орос оронд айлчлан, Believe цомгоо дэмжих дэлхийн аяллын хүрээнд хоёр удаа концерт тоглох болсноо өнөөдөр буюу 12 сарын 12-ны Лхагва гаригт мэдэгдсэн байна.
Эхний концерт нь 2013 оны дөрөвдүгээр сарын 28-нд Санкт-Петербургийн СКК тайзан дээр, хоёр хоногийн дараа буюу 30-ны өдөр Москвагийн “Олимпийский” цэнгэлдэх хүрээлэнд тоглох аж.
Зохион байгуулагчдын өгүүлж буйгаар, дуучин маань өөрийн хөгжимчдийн хамт, 20 ачааны тэргэнд тээвэрлэхүйц хэмжээний нүсэр тоног төхөөрөмжтэйгөө хүрэлцэн ирж, техник, дуу авиа, гэрэл чимэглэлийн хамгийн орчин үеийн шийдлүүдээрээ оросын фэнүүдээ “соёлын шоконд” оруулах бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )