Сирийн сөрөг хүчнүүд болон хувьсгалт хөдөлгөөнийхнөөс бүрдсэн Үндэсний эвслийг Арабын энэхүү орны ард түмний хууль ёсны төлөөлөл мөн хэмээн Австрали улс үзжээ.
Энэхүү үйлдэл нь Сири улсын засгийн эрхийг өөрчлөх шилжилтийн үед Канберрад холбоотнуудтай хамтран ажиллах боломжийг олгох юм хэмээн Австралийн Гадаад харилцааны сайд Боб Карр өгүүлсэн байна.
“Сөрөг хүчнийхэн улс төрийн бүтцээ хөгжүүлснээр Сирийн ирээдүйн хөгжлийн тухай олон нийтийн үзэл бодлын үндсэн дээр дотоодынхоо эв нэгдлийг бэхжүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна" хэмээн Карр цохон тэмдэглэжээ.
Австралийн хэвлэл мэдээллийнхний үзэж буйгаар, Сирийн сөрөг хүчний Үндэсний эвслийг ийнхүү албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа нь тэдэнд хүмүүнлэгийн болон зэвсэг, техникийн туслалцаа үзүүлэх үүд хаалгыг нээж өгч байна гэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )