Тооны гайхамшигт давхцал: 12.12.12.12.12-т хүүхэд төржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 13

Америкийн Массачусетс мужийн Бостон хотын төв эмнэлэгт 2012 оны 12 сарын 12-ны өдөр орон нутгийн цагаар 12:12 цагт нэгэн охин ертөнцөд мэндэлжээ. Түүний ээж Коллин Клинкер охиноо төрүүлэх гэж бараг 12 цагийн турш өвдсөн аж.

“Манай эмнэлгийн түүхэнд тохиолдож байгаа хамгийн гайхамшигтай цаг хугацааны давхцал” хэмээн тус эмнэлгийнхэн сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Охины жин 4 кг гаруй, өндөр нь 54 см аж. Эцэг эх нь түүнийг Ноэль Жой хэмээн нэрлэхээр шийджээ.

“12-ын тооны энэхүү гайхамшигт давхцалд охин маань төрсөн нь бидэнд Бурхнаас илгээсэн бэлэг гэж бодож байна. Бид өнгөрөх жил анхны охиноо төрүүлээд алдсан байсан” хэмээн бяцхан охины аав, АНУ-ын Эргийн хамгаалалтын офицер, 31 настай Жо Клинкер өгүүлсэн байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top