Хамгийн их орлоготой эмэгтэй дуучдын жагсаалтыг Бритни Спирс тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 13

Америкийн Forbes сэтгүүлээс гаргасан рейтингийн судалгаагаар, өнгөрөх онд хамгийн их ашиг орлоготой ажилласан эмэгтэй дуучнаар Бритни Спирс шалгарчээ. Тэрээр энэ хугацаанд 58 сая доллар олсон аж. Үндсэн орлого нь Femme Fatale хэмээх сүүлийн цомгийн худалдаа, дэлхийн аялан тоглолт, реклам зар сурталчилгаанд оролцсоны урамшуулал зэргээс бүрдсэн байна. Мөн “Х-фактор” хэмээх алдартай шоуны шүүгч болсон ба үүний төлөө жилд 15 сая доллар авах аж.

Түүний араас,  22 настай кантри стилийн дуучин Тэйлор Свифт 57 сая долларын орлого олж удаалсан байна.  Орлогын ихэнх хэсгийг нэг тоглолтоороо сая доллар олж байсан аялан тоглолтууд, Red шинэ цомог, мөн гоо сайхны Cover girl компанитай байгуулсан рекламны гэрээнээс олсон байна.

Гуравдугаар байранд поп-од Рианна 53 сая доллартай оржээ. Энэ удаа нэрт дуучин Лэди Гага 52 сая доллар олон тэргүүн байрнаас дөрөв рүү шилжсэн аж. Түүний дараа тавд, 45 сая доллартай,  28 настай Кэти Перри оржээ. Тэрээр нэг альбомноос нь хит болсон дууны тоогоороо Майкл Жексоны амжилтыг давтсан цорын ганц эмэгтэй дуучин аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top