Бээжингийн метрогоор зорчигчид хогноос ашиг олохоор болжээ.
12 сарын 12-ны өдөр хятадын нийслэлийн метроны хонгилд хуванцар сав хүлээн авах автомат төхөөрөмжүүд суурилуулсан байна. Нэг ширхэг хуванцар саванд 0,1-0,5 юань төлөх аж. Зорчигчид 20 сав тушаагаад нэг удаа метрогоор зорчиж болно.
Синьхуа агентлагийн мэдээлснээр, Цзиньсун, Шаояоцзю станцууд дээр дөрвөн тийм төхөөрөмж тавьжээ. Тэдгээр төхөөрөмжүүд хуванцар савыг шахан нягтруулж, дараа нь боловсруулах үйлдвэр рүү илгээх аж.
Ирэх долоо хоногоос эдгээр нь ажиллаж эхлэх юм байна. Алсдаа төмөр лаазнууд хүлээн авах төхөөрөмж ашигладаг болно хэмээн төслийг хэрэгжүүлэгч Incom компанийн менежер өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )