Орос, Украины элчин сайдын яамдыг дэлбэлнэ хэмээн заналхийлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 13

Сэтгүүлч бүсгүй Анхар Кочневаг олзолж авсан сирийн дайчид тус оронд байгаа орос, украин, иран иргэдийг заналхийлсэн байна. Тэд эдгээр орнуудын дипломат төлөөлөгчийн газруудыг дэлбэлнэ хэмээн мэдэгджээ.

“Украин, Оросын элчин сайдын яамд, эдгээр орны иргэд, мөн иранчууд бидний гол бай болж байна. Нэг ч украин, орос, иран хүнийг Сирийн газар нутгаас амьд гаргахгүй байхыг уриалж байна” хэмээн террористууд видео бичлэгт өгүүлсэн аж. Энэ нь Украины Гадаад харилцааны яамнаас хийсэн мэдэгдлийн хариу бололтой.

Энэхүү бичлэг хэвлэл мэдээллийнхний гарт орон, улмаар украины талд дамжуулагдсан байна.

Өмнө нь террористууд 50 сая доллар тэдэнд төлөхгүй бол бүсгүйг арванхоёрдугаар сарын 13-нд ална хэмээн сүрдүүлж байсан аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top