Виктория Бекхэм Кэтрин гүнжийн загвар зохион бүтээгч болно

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 14

Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичигдэж буйгаар, Кэтрин гүнжийн жирэмсэн үедээ хэрхэн хувцаслах талаар түүний хуучны танил, нэртэй дуучин бөгөөд загвар зохион бүтээгч Виктория Бекхэм санаа тавихаар болжээ.

Виктория олон хүүхэдтэй туршлагатай ээжийн хувьд жирэмсэн бүсгүйчүүд биед эвтэйхэн болон бусдад аятайхан харагдахуйц ямар хувцас өмсөх хэрэгтэйг сайн мэддэг аж.

Гүнжийн шүтэн бишрэгчид түүний загварлаг төрх бусад жирэмсэн эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болно гэдэгт итгэлтэй байгаа аж. Харин харамсалтай нь, Кэтрин одоогоор жирэмсний хордлого өгөөд, гадуур гангалж явахтай манатай, гэрээс гарч чадахгүй байгаа юм байна.

Иймэрхүү хордлого ихэр хүүхдийн үед элбэг тохиолддог хэмээн зарим нь таамаглаж байна.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top