Кэтрин гүнжийн жирэмслэлт Британийн эдийн засагт их ашиг авчирна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 14

Эдийн засагчдын тооцоогоор, ханхүү Уильям, Кейт Миддлтон нарын хуримын үеэр Британийн эдийн засагт 2 тэрбум фунт стерлингийн ашиг оржээ. Тэдний хуримын гайхамшигт ёслолын ажиллагааг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн жуулчид Лондонд энэ их мөнгийг “үлдээсэн” аж.

Telegraph сонинд өгүүлснээр, Кэтрин гүнжийн жирэмслэлт болон угсаа залгамжлагчийн төрөлт нь Их Британийн эдийн засагт түүнээс дутахааргүй их орлого оруулна хэмээн үзэж байна. Урьдчилсан тооцоогоор, Кэтриний анхны хүүхэд жил бүр 4,5 тэрбум фунт стерлинг улсын санд оруулах магадлалтай байгаа аж.

Хатан хааны гэр бүлд угсаа залгамжлагч шинээр мэндэлнэ гэдэг нийт Британичуудын хувьд Олимпийн тоглолт, Елизавета II-ын насны ойн баяраас дутахааргүй, сэтгэл хөдөлгөж, донсолгосон том баяр юм байна. Тэгээд ч, Кэтрин гүнж бол британи бүсгүйчүүдийн хувьд мөрөөдлийн үлгэр дууриал нь учраас энэхүү жирэмслэлт, төрөлт нь Британийн арлуудыг доргиосон том тэсрэлт болох аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top