AskMen сэтгүүлийн уншигчдын дунд явуулсан "Хамгийн их хүсэл төрүүлэхүйц топ-100 бүсгүй" гэсэн санал асуулгад янз бүрийн орны 2,4 сая эрчүүд оролцсон ба тэргүүн байранд энэ онд “Өлсгөлөн тоглоом” кинонд тоглосон жүжигчин Женнифер Лоуренс оржээ. Түүний дараа ялимгүй бага зөрүүгээр Украин гаралтай, Холливудын жүжигчин Мила Кунис, гуравт жүжигчин Кейт Аптон нар орсон байна.
Дараагийн дөрөв, тавдугаар байрыг дуучин Рианна, жүжигчин Эмма Стоун нар эзэлжээ. Энэ оны хамгийн их хүсүүштэй бүсгүйчүүдийн жагсаалтын эхний арав дотор Миранда Керр, Кристен Стюарт, Жессика Гомес, Жессика Паре, Мишель Женнеке нар багтсан аж.
Жил бүрийн санал асуулгаас харахад, эрчүүдийн зүрх сэтгэлд хэзээ ч “гандан буурахгүй” байр суурь эзэлдэг хүүхнүүдийн тоонд Киру Найтли, Бейонсе, Блейк Лайвли, Кэндис Свейнпол, Кейт Мосс нар орж байна.
Өнгөрсөн оны жагсаалтыг манлайлж байсан жүжигчин София Вергара энэ удаа 11-т бичигдэн, харин 8-д орж байсан Ким Кардашьян 98- руу шидэгдэн, “огцом доошилсон” аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )