Хятадын сансрын аппарат Таутатис гаригтай ойрхон зөржээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 15

Хятадын сарны тойрог замын “Чанъэ-2”  судалгаа шинжилгээний аппарат Таутатис гаригтай маш ойрхон зөржээ. Түүний гадаргуугаас 3,2 км зайнаас сансрын энэхүү биетийн маш олон зургийг авч чадсан байна.

“Чанъэ-2” сансрын аппаратыг 2010 онд сарыг судлуулах зорилгоор хөөргөсөн аж.

2011 оны зургаадугаар сарын эхээр энэхүү төхөөрөмж нь сар орчмын тойрог замыг орхин, цаашаа огторгуйн гүн рүү нэвтэрч, дэлхийгээс 1,5 сая километр алслагдан, нэмэлт судалгаануудыг хийж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top