Монгол, Оросын хооронд визгүй зорчдог болно

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 15

Оросын хэвлэлүүдэд бичснээр, хоёр тал тохиролцоонд хүрч чадвал оросын жуулчид монгол руу визгүй зорчдог болох аж.

Баяр ёслол, амралтын өдрүүдээр хилийн чанадад аялах явдал оросуудын хувьд нийтлэг болжээ. Зуны улиралд хамгийн их очих дуртай газар нь Турк гэнэ. Өвлийн улиралд чөлөөт цагаараа Финлянд, мөн Португал, Испани руу явж байгаа аж. Ялангуяа Испани руу аялах асар их сонирхолтой болсон байна.

Элдэв визний хүндрэлгүй зорчдог орнуудын тоонд Монгол удахгүй орно хэмээн хэвлэлүүдэд мэдээлжээ. ЗХУ-ын үед Орос-Монголын хооронд визгүй зорчдог байсан ба 1995 онд Монголын талын шаардлагаар визтэй болсон байна.

Монгол руу зорчихын тулд визийн бүрдүүлэлтийг зөвхөн Москва төдийгүй, Улаан-Үд, Кызыл, Иркутскт хийж болно. Мөн Монголтой хил залгадаг районы оросуудын хувьд гадаад паспорт, эсвэл дотоод паспортын хамт нэг удаагийн цагаан хуудсаар гарч болох хөнгөлөлттэй журам үйлчилдэг аж.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top