Тайчигч бүсгүй метронд секс-шоу үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 15

Мексикийн тайчигч Луна Белла тус орны томд тооцогдох Монтеррее хотын метроны вагонд “халуухан шоу” үзүүлсэн байна.

Спорт маягаар хувцасласан аятайхан бүсгүй суудалдаа суусны дараа өмдөө тайлж эхэлжээ. Үүний дараа бүсгүй алгуурхнаар стриптиз бүжиг хийж эхэлсэн аж. Тэрээр вагоны бариулыг ашиглан хөдөлгөөнөө хийж байжээ. Энэ үедээ ичиж зовох зүйлгүйгээр ээлжит хувцсаа тайлан, зорчигч-үзэгчдийг ангайлган гайхшруулж, зарим сэргэлэн гарууд нь утсаараа бичлэг хийж амжсан байна.

Бүжиг дөрвөн минут хиртэй үргэлжилсэн ба нэгэн зорчигч түүн рүү дөхөж очин, вагонд хүүхдүүд зорчиж яваа тул хувцсаа өмсөнө үү хэмээн хүссэнээр өндөрлөсөн аж.

Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор аюулгүй албаны ажиллагаа хангалтгүй байдгийг нотлох гэж зориуд ийм үйлдэл хийсэн хэмээн тайчигч бүсгүй өгүүлсэн байна.

Тэрээр “Шоколад доторх эрчүүд” хэмээх стриптиз-клубт байнга бүжиглэдэг ба өнгөрөгч хоёрдугаар сард Мексикийн нэгэн их сургууль дээр иймэрхүү хэлбэрийн сенсааци дэгдээн олонд алдаршсан аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top