Японд парламентын доод танхимын сонгууль явагдаж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 16

Өнөөдөр Японд парламентын доод танхимын сонгууль явагдаж байна. Энэхүү сонгууль нь сүүлийн арван таван жилийн дотор тав дахиа тохиож байгаа эдийн засгийн бууралтын үед явагдаж байгаагаараа онцлог юм.

Урьдчилсан санал асуулгаар, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 2009 он хүртэл засгийн эрх барьж байсан өнөөгийн сөрөг хүчин болох либерал-демократууд тэргүүлж байгаа аж. Харин эрх баригч ардчилсан нам ялагдал хүлээх магадлалтай хэмээн зарим шинжээчид үзэж байна.

Гэвч сөрөг хүчнийхэн ялсан тохиолдолд амлаад буй шинэчлэлээ хийж чадна гэдэгт олонхи хүмүүс эргэлзээтэй байгаа аж. “Ямар нэгэн өөрчлөлтүүд болох нь гарцаагүй. Гэвч засгийн эрхэнд гарах шинэ нам Японы эдийн засгийн хөгжлийн чиглэлийг хүчтэй өөрчилж чадна гэдэгт тийм ч итгэлтэй бус байна” хэмээн Оросын Думын Японтой хамтран ажилладаг бүлгийн зохицуулагч Михаил Слипенчук өгүүлжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top