2004 оны ерөнхийлөгчийн сонгуульд бага Буштай өрсөлдөж байсан, Массачусетс мужийн сенатын гишүүн Жон Керри АНУ-ын дараагийн төрийн нарийн бичгийн дарга болох магадлалтай хэмээн америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичиж байна.
Албан ёсны шийдвэрээ дараа долоо хоногт Барак Обама зарлах аж.
Керри дөрвөн жилийн өмнө төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд яригдаж байсан боловч Хиллари Клинтон уг албанд очсон билээ.
Өнгөрсөн долоо хоногт биеийн эрүүл мэндийн асуудлаас болж Хиллари Клинтон гадаадын хэд хэдэн айлчлалаа цуцалсан байна. Эрүүл мэндийн байдал нь Клинтоныг Обамагийн шинэ засаг захиргааны бүтцэд орохгүй байх гол шалтгаан болж байгаа боловч Ливид амь үрэгдсэн дипломатуудын хэрэг албан бус нөлөөлөх шалтгаан болж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )