Украины Харьков хотод Фрунзийн районы шүүгч, 58 настай Владимир Трофимов болон түүний 59 настай эхнэр, 30 настай хүү, хүүгийнх нь хамтран амьдрагч 29 настай бүсгүй нарын амь насыг егүүтгэсэн аймшигт хэрэг гарсан байна. Тэдний бүгдийнх нь толгойг тасалсан байжээ.
Цогцсуудыг шүүгчийн гэрт олсон ба орон нутгийн хууль сахиулах байгууллагынхан цуст өшөө авалт хэмээн үзэж байна.
Уг гэмт хэргийн гол шалтгаан нь шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ба бас бусад шалтгаанууд ч байгаа бололтой.
Бүс нутгийн прокурорын байгууллага хэргийг онцгойлон авч шалгаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )