Филиппинд үер, сүйрэл дагуулсан “Бофа” далайн хар шуургаар амь үрэгдэгсдийн тоо 1020 хүрчээ. Эрх баригчдын зүгээс мэдээлж буйгаар, 844 хүн өнөөдрийг хүртэл сураггүй байгаа аж.
Хоргодох байрууд болон нүүлгэн шилжүүлэлтийн төвүүдэд орон гэргүй болсон олон мянган хүмүүс толгой хоргодож байна. Гамшгийн бүсэд хэдэн арван мянган байшин нурж сүйрэн, гэрэл цахилгаангүй болжээ. Гадил жимс, цагаан будаа, эрдэнэшишийн 20 мянга гаруй гектар тариалангийн талбай үерт автан, эдийн засгийн гарз хохирол 200 сая доллар давсан байна.
Жил бүр Филиппиний арлуудыг 20 хүртэлх тооны цөлийн шуурга дайран хүмүүс хэдэн зуугаараа амь үрэгддэг аж. Гэвч мягмар гаригт тус орны өмнөд районуудыг дайрсан “Бофа” хар шуурга энэ улирлын хамгийн хүчтэй нь болж байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )