Залуухан багш бүсгүй сурагчдынхаа төлөө амиа золиосолжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 16

Цуст яргалал болж өнгөрсөн Ньютаун хотын бага сургууль дээр өнөөдөр Барак Обамаг хүлээн авахад бэлдэж байна. Ерөнхийлөгч өөрийн биеэр эмгэнэлт явдал болсон газар очиж үзэхээр болжээ.

Эмч нар шинжээчдийн дүгнэлтийг мэдээлсэн ба амь үрэгдсэн бүх хүүхдүүд 7-оос доош насных байсан ба тус бүрдээ доод тал нь гурван сум туссан байжээ.

Амь аврагдсан хүүхдүүдийн эцэг эхчүүд өнөөдөр 27 настай багш бүсгүй Виктория Сотог талархан дурсаж байна.

Тэрээр буун дуу сонсонгуут хүүхдүүдээ яаравчлан бие засах газарт нуугдуулан, алуурчныг хүрч ирээд асуухаар нь хүүхдүүд спортзааланд байгаа гэж хэлэн өөрөө буудуулсан аж.

Уг аллагыг нүдээр харсан гэрчүүд аажмаар сэхээ орон, тэнд юу болсон талаар мэдүүлэг өгч эхэлжээ. “Би хүүхдүүдээ маш чимээгүй байхыг хүссэн. Учир нь би ихэд айн, хэрэв алуурчин бидний чимээг сонсвол орж ирээд буудна хэмээн бодож бяцхан шавь нартаа гадаа маш муу хүмүүс байгаа, удахгүй сайн хүмүүс ирж биднийг авартал ямар ч чимээ гаргаж болохгүй хэмээн хэлсэн” гэж нэг багш эмэгтэй дурсан ярьсан байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top