40 гарангуут “араар тавилт” ихэсдэг аж

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 16

Британийн эрдэмтэд “араар тавилтын” талаар санал асуулга, судалгаа явуулан, дүн шинжилгээ хийж үзэхэд ихэвчлэн гэрлэлтийн эхний 7 жил дотор, мөн 40 нас өнгөрөөд ирэнгүүт элбэг тохиолддог гэсэн үзүүлэлт гарчээ.

Эрдэмтэд мөн “үнэнч бус” эхнэр, нөхрүүдийн хоорондын ялгааг судалж үзсэн байна.

Эмэгтэйчүүдийн араар тавилт 50 насны босгон дээр “ид оргилдоо” хүрдэг бөгөөд ихэвчлэн дундаж боловсролтой, орлого багатай гэрийн эзэгтэй нар өртөх магадлал их гэнэ.

Харин эрчүүдийн хувьд өөр зураглал гарчээ: насны хувьд 40 гараад улам ихэсдэг, хамгийн “явдалтай гарууд” нь мөнгө сайн олдог бизнесменүүд болон боловсрол өндөртэй эрчүүд байдаг гэнэ.

Харин хосуудын хамгийн үнэнч байдаг үе нь 18-25 нас бөгөөд Ирланд, Шотландад арай багасдаг ажээ.   

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top