Японы либерал-ардчилсан намын дарга Синдзо Абэ хэвлэлийн бага хурал дээр Өмнөд Курилын асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ мэдэгджээ.
Сонгуульд олонхийн санал авсан эрх баригч намын тэргүүний хувьд өөрийн анхны хэвлэлийн бага хурал дээр “Хоёр орны хоорондох газар нутгийн асуудлыг шийдэн энхийн хэлэлцээр байгуулахыг би эрмэлзэж байна. Орос-Японы хоёр талт хамтын ажиллагааг сайжруулан, ОХУ-ын удирдагчидтай уулзаж ярилцахад бэлэн байна” хэмээн Синдзо Абэ өгүүлсэн байна.
Мөн шинэ засгийн газрын зүгээс Вашингтонтой цэргийн холбоогоо бэхжүүлэхэд анхаарна гэжээ. Иймээс Ерөнхий сайдын хувьд анхны айлчлалаа АНУ-аас эхлэх бодолтой байгаа аж.
Дашрамд дурдахад, Японы парламентын доод танхимын сонгуульд сөрөг хүчний төлөөллүүд болох либерал-ардчилсан нам, “Комейто” намууд нийт 480 суудлын 269-ийг авч олонхи болон, Ерөнхий сайд Есихико Нода чөлөөлөгдсөн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )