Ням гаригт Сирийн байлдааны онгоцууд Туркийн хилийн ойролцоох Азез хот болон Дамаскийн дэргэдэх палестины дүрвэгсдийн лагерийг бөмбөгдсөн байна.
Азез хотыг бөмбөгдсний уршгаар нилээн олон энгийн ард иргэд шархдаж гэмтэн эмнэлэгт хүргэгджээ. Олон зуун сиричүүд Туркийн Килис муж дахь дүрвэгсдийн хуаран руу зугатацгаасан байна.
Зарим эх сурвалжаас мэдээлж буйгаар, палестины лагерийн бөмбөгдөлтөөс том ан цав, нүх үүсэн, түүн рүү хүмүүс унаж байгаа аж. Энэ газар нутагт одоогоор 40 мянга гаруй хүн амьдардаг ба тэдний олонхи нь Ливаны хил рүү дүрвэсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )