Сурагчдыг хөнөөсөн алуурчин буугаа тусгай сумаар цэнэглэсэн байжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 17

Ньютауны бага сургууль дээр 27 хүнийг буудаж хөнөөсөн, 20 настай Адам Ланза бүр том хэмжээний хэрэг үйлдэхээр төлөвлөж байжээ. Коннектикут мужийн амбан захирагч Дэн Мэллойн өгүүлснээр, “түүний үйлдэлд хариу цохилт удахгүй өгөх” талаар мэдснийхээ дараа энэхүү аймшигт хэргийг үйлдсэн байна гэжээ.

Гэмт этгээдийг сургууль руу нэвтрүүлэхгүй гэтэл цонхны шилийг хага буудан дайрч орсон аж. Түүнээс гадна, Адам Ланза винтов буугаа тусгай сумаар цэнэглэсэн байжээ.

“Манай гэр бүлийнхэн энэ аймшгийн эмгэнэлт явдалд өртсөн хүн бүрийн төлөө гүнээ харамсан гашуудаж байна. Мөн болж өнгөрсөн хэргийн талаар юу гэж тайлбарлахаа ч сайн мэдэхгүй байна” хэмээн хэрэгтний ар гэрийнхэн өгүүлжээ.

Дашрамд дурдахад, 6-7 насны 12 охин, 8 хүү энэхүү аллагад өртөн амь үрэгдсэн билээ. Тэдгээр бяцхан үрсийн ар гэрийнхний уй гашуу хэмжээлшгүй их байгаа ба амь эрсэдсэн 6 настай нэгэн охины аав “эхнэр бид 2 хайртай охиноо алдсан энэ их уй гашуугаа хэрхэн давж, цаашид түүнгүйгээр яаж амьдрахаа огтхон ч төсөөлөхгүй байна” хэмээн ярьсан аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top